Эрүүл мэндээ хамгаалаарай

Сүүлийн жилүүдэд агаарын бохирдол жилээс жилд өсөж, үүнтэй холбоотойгоор хүн амын дунд өвчлөлийн хэмжээ эрс нэмэгдэж, ялангуяа өвлийн улиралд бага насны хүүхдийн өвчлөл сэтгэл түгшээсэн асуудал болж байна.
Орчны доройтол, бохирдлыг бууруулахад иргэн бүрийн үүрэг, хариуцлага чухал бөгөөд өөрийн эрүүл мэндээ хамгаалах арга хэмжээг авч хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай болоод байна. Агаарын бохирдол ихтэй үед эрүүл мэндээ хамгаалах хамгийн эхний энгийн алхам нь амны хаалт ашиглаж хэвших дадал юм.
Манай хамт олон Буянт-Ухаа цогцолбор сургуулийн бага сургуулийн нэг, хоёрдугаар ээлжийн сурагчдад агаарын бохирдлоос эрүүл мэндээ хамгаалахад дэмжлэг үзүүлэн амны хаалт тараалаа.