“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын захиалгаар Уул уурхайн олборлолтын улмаас эвдэрч олон жил орхигдсон талбайд техникийн нөхөн сэргээлтийн тооцоо судалгааны ажил /ЭҮТӨҮГ/202102121/ гэрээт ажлын хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын нөхөн сэргээх Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт орших 2000 га талбайд хээрийн судалгааг 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 4 дүгээр сарын 7-ны өдрийг хүртэл хугацаанд хийж гүйцэтгэлээ.
Хээрийн судалгаагаар:
Байгаль орчны төлөв байдлыг байгаль орчны бүрэлдэхүүн ой, ургамал, хөрс тус бүрээр тодорхойлж тусгайлан бэлтгэсэн загварын дагуу бичиглэл хийж баримтжуулсан. Судалгааны явцад тухайн орчны төлөв байдлыг бүрэн тодорхойлохуйц ой, хөрс, ургамлан нөмрөгийн бичиглэл, шаардлагатай дээжлэлтийг зохих стандарт, шаардлагуудыг баримталлаа.
Эвдэгдсэн газар болон эвдэгдээгүй талбайд харьцуулсан судалгааг хийж, авсан дээж, сорьцод хаяг шошго наан, судалгаа, хэмжилт, дээжлэлтийн үйл явцыг фото болон дүрс бичлэгээр баталгаажуулан холбогдох лабораториудад хүргүүлсэн.
Одоо манай судалгааны баг хээрийн судалгаагаар хийсэн ажлын үр дүнд боловсруулалт хийн байгаль орчны өнөөгийн төлөв байдлыг тодорхойлох, эвдэрсэн газрын хохирлын үнэлгээ, техникийн нөхөн сэргээлтийн тооцоог тооцох ажлуудыг хийж гүйцэтгэж байна.