МЭРГЭЖЛИЙН ХОЛБООНЫ ОНЫ ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГА БОЛОВ

Байгаль орчны үнэлгээ эрхлэгчдийн холбооноос мэргэжлийн байгууллагын шалгуур үзүүлэлтийг бүрэн ханган, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг холбогдох хууль тогтоомжийн дагуу чанартай гүйцэтгэж 2018 онд хамт олноо хошуучлан үр бүтээлтэй ажилласныг үнэлэн тус холбооны удирдах зөвлөлийн шийдвэрээр манай байгууллагыг 2018 ОНЫ ШИЛДЭГ КОМПАНИ-аар шалгарууллаа.