БОҮ-НИЙ ҮНДСЭН ЗӨВЛӨЛӨӨР АЖЛАА БАТЛУУЛАВ

2022 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн Байгаль орчны үнэлгээний үндсэн зөвлөлийн … тоот хурлаар Өмнөговь аймгийн Гурвантэс, Ноён сумдын нутагт “Тэлмэн ресурс” ХХК-ийн төлөвлөж буй “Гурвантэс XXXV” талбайд нүүрсний давхаргын метан хийн хайгуулын ажил гүйцэтгэх төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланг хэлэлцүүлэн баталгаажууллаа.

“Тэлмэн ресурс” ХХК нь Ашигт Малтмал, Газрын Тосын Газартай 2019 оны 1 сарын 21 өдөр 19/03 дугаартай “ЭРЛИЙН АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ ГЭРЭЭ”-г байгуулснаас хойш бүтэн жилийн хугацаанд Өмнөговь аймгийн Гурвантэс, Ноён сумдын нутаг Нарийн сухайт нүүрсний хотгорт хийсэн өмнөх судалгааны ажлуудын үр дүнг нэгтгэн, 2019 төлөвлөгөөний хүрээнд эрлийн ажлыг гүйцэтгэж АМГТГ-т тушаасан байна. Уг ажлын үр дүнд нүүрсний давхаргад метан хий байгааг тогтоож, цаашид эрэл хайгуулын шатны нарийвчилсан бүрэн судлах шаардлагатай гэж үзсэн. Засгийн газрын 203 дугаар тогтоолын дагуу “Тэлмэн ресурс” ХХК нь Ашигт Малтмал, Газрын Тосын Газартай 2021 оны 07 сарын 27 өдөр “БҮТЭЭГДЭХҮҮН ХУВААХ ГЭРЭЭ”-г байгуулсан.

Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ батлагдсанаар “Тэлмэн ресурс” ХХК нь “Гурвантэс XXXV” талбайд нүүрсний давхаргын метан хийн хайгуулын өрөмдлөгийн ажлаа эхлүүлэхээр болж байна.